Алдарт цувралын сүүлчийн анги олны хүртээл болоод даруй 9 жилийг ардаа үдсэн ч одоо болтол олон сая шүтэн бишрэгчидтэй цувралуудын тоонд бичигдсээр байгаа билээ. Манай сайт уншигч танд тус цувралд гардаг бидний өмнө нь анзаарч байгаагүй 12 алдааг толилуулж байна.
1. Үргэлж ахлах сургуулийн сурагч
Ахлах сургуульдаа үүрд сурч, тэр сайхан цаг үеийг удаан мэдрэхсэн хэмээн мөрөөддөг хүмүүс олон байдаг. Харин ийм хувь тавилантай төрсөн Куллены гэр бүлийн хүүхдүүд ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлдэг ч тэдний хувцаслалт бусад сурагчдаас эрс ялгарч байгааг та анзаарч байсан уу?
2. Эдвардийн бөгж алга болсон нь
“The Twilight Saga: Breaking Dawn – Part 1” кинонд Белла болон Эдвард нар бал сараа Бразилд өнгөрүүлж байгаа тухайг гардаг билээ. Тэгвэл тэд таксинд явж байх үед түүний хуруунд бөгж байгаа нь тод харагддаг. Гэвч Рио де Жаниерогийн гудамжинд өрнөх дараагийн үзэгдэлд түүний хуруунд байсан бөгж хаашаа ч юм бэ алга болсон байх ажээ.
3. Дунд сургуулийн сурагч охин
Тус цувралын эхний ангид сургуулийн зааланд Белла гар бөмбөг тоглож байгаад санамсаргүй нэг сурагчийг бөмбөгөөрөө цоxидог үзэгдэл гардаг билээ. Яг тэр мөчид дунд сургуулийн насны нэгэн охин зааланд гүйж яваа нь харагддаг. Гэвч тэр ахлах сургуулийн зааланд юу хийж явсан юм бол?
4. Хантаазтай залуу
Беллаг ахлах сургуульдаа анх удаа ирэх үед найзуудтайгаа ярилцан зогсож буй нь харагддаг нэгэн залуу цамцныхаа гадуур хантаазгүй байгааг та эхний зурагнаас харж байна. Харин дараагийн үзэгдэлд тэрээр цамцныхаа дээгүүр хантааз өмссөн харагдах аж.
5. Шидэт камер юм болов уу?
Белла найзаасаа гэрэл зургийн камер бэлгэнд аваад найзуудтайгаа хамтдаа дурсгалын зураг даруулахаар зогсох үед ард нь өөр сурагчид алхаж яваа нь харагддаг. Гэвч яг тэр мөчид дарсан зурагт тэд ор мөргүй алга болсон мэт харагдахгүй байх ажээ.
6. Цуc cорогчийн хүч үгүй болсон нь
“The Twilight Saga: Breaking Dawn – Part 1” кинонд Белла болон Эдвард нарын бал сарын өдрүүдийн тухай өгүүлж буй энэ зураглалд гэргийгээ өргөх үедээ хөл алдаж байгааг та анзаарсан биз ээ. Асар их хүчтэй цуc cорогчийн хүч тэрхэн мөчид арилж, энгийн хүн болсон юм болов уу?
7. Өндөгтэй уут
Цайны газарт өрнөх энэхүү үзэгдэлд Эммэтт Куллены өмнө уут дүүрэн өндөг байгааг та харж байна. Цуc cорогчид өглөөний цайндаа өндөг идэж уургаа нөхдөг гэж та бодож байна уу?
8. Цуc сорогчийн бие нарны гэрэлд хааяа гялалзан харагддаг ч заримдаа яадаг ч үгүй
Тус цуврал дээрх цуc сорогчдын дүр асар их алдаатай байдгийн нэг жишээ нь нарны гэрэлд гарах үед бие нь гялалзан харагддаг хэмээн Беллад тайлбарлаж байсан Эдвард нарны гэрэлд хэвийн байдалтай алхаж ч чаддаг гэдгийг танд сануулах нь зүйтэй болов уу.
9. Зураглаачийн микрофон шилэнд ойж харагдсан нь
Кино багийнханы хийсэн бас нэгэн санамсаргүй алдаа бол хуучин машинтайгаа сургуульдаа ирж буй Беллагийн үзэгдэлд машины салхины шилэн дээр зураглаачийн микрофон тусч харагддаг.
10. Тааварлах боломжгүй зүйлээ олж харсан нь
Алисе Куллен хүн чоноос бусад зүйлсийн ирээдүйг таамаглан харах чадвартай нэгэн хэмээн тус кинонд өгүүлдэг. Харин “The Twilight Saga: Breaking Dawn – Part 2” кинонд тэрээр энэхүү чадвараа хэтрүүлэн ашиглаж, хүн чоныг ч бас зөгнөн хардаг билээ.
11. Хоолны газрын аягыг авч гарсан нь
Магадгүй тэдний амьдардаг тосгоны иргэд нэгнээ сайн мэддэг байж болох ч хоолны газрын эдлэл хэрэглэлийг нь үйлчлүүлэгчид дураараа авч гарахыг зөвшөөрөх байсан гэж үү?
12. Хоолны ширээн дээрх теннисийн бөмбөг
Сонирхолтой бөгөөд инээдтэй нэгэн зүйл Эдвард болон Беллагийн аав хоёрын хооронд өрнөх харилцан яриаг харуулсан энэ үзэгдэлд гардаг нь хоолны ширээн дээр байх теннисний эдгээр бөмбөгнүүд юм.
Тус цувралаас та өөр ямар нэгэн хачирхалтай гэмээр алдаа олж харж байсан уу?