Уран сайхны эсвэл хүүхэлдэйн кино үзэж байгаа үзэгчдийн хамгийн түрүүнд хийдэг зүйл – үйл явдлыг сонирхох. Харин кино бүтээгчид өөрсдийн бүтээлдээ нууц илгээмж үлдээсэн байдгийг үзэгч бид хэдэн жилийн дараа л олж анзаардаг байна.
Үзэх дуртай кинонуудаас ямар нэгэн шинэ зүйл олж мэдэхэд сайхан сэтгэгдэл төрнө. Та ч гэсэн ийм мэдрэмжийг мэдэрнэ гэж найдаж байна.
- «Despicable Me» хүүхэлдэйн киноны (2010) Грюгийн тасалбарын дугаар – 072069. Энэ нь Саран дээр хүн анх удаа газардсан огноо – 1969 оны 7 дугаар сарын 20-ны өдөр. © Numerous-Lemon / Reddit
- «The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe» киног (2005) сайтар ажиглавал гэрлийн шонгийн үндэс нь яг л мод шиг байгааг харж болно. Нарниягийн номд бичсэнээр бол уг гэрлийн шонг Лондонгийн гэрлээс тасдаж авсан төмрөөс ургуулжээ. © Numerous-Lemon / Reddit
- «The Matrix Reloaded » (2003). “Матрикс”-ын ертөнцийн агентуудын дүрэмт хувцас ногоовтор туяатай, гэхдээ агент Смит хоёрдугаар анги дээр дахин амилсны дараа (нэгдүгээр анги дээр Нео түүнийг устгасан) түүний дүрэмт хувцас хар өнгөтэй болсон байдаг. © jj-sickman / Reddit
- «Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl» киноны (2003) Жек үсэндээ яс зүүсэн байгааг харж болно. Үүнийг “марлинспайк” гэдэг – хойд туйлын бугын өвдөгний ясаар хийсэн багаж буюу далайчид дарвуулаа засахдаа ашигладаг ажээ. © GuyLikeMartyMcFly / Reddit
- «Finding Nemo» хүүхэлдэйн киноны (2003) шүдний эмч Пиксарын Их сургуулийн шүдний эмчийн ангийг дүүргэжээ. © Russian_Bagel / Reddit
- «Batman Returns» (1992). Селина Кайлын нүүрэн дээр тусах нүдний шилний сүүдэр яг л Муур-Эмэгтэйн багийг санагдуулна. © stianenko / Reddit
- «Harry Potter and the Half-Blood Prince» кинонд (2009) бяцхан Том Реддлийн өрөөний цонхны тавцан дээр 7 чулуу байсан. Дараа нь яг л өдий хэмжээний крестраж тэр өөр хүний нэрээр бүтээдэг. © Numerous-Lemon / Reddit
- «Finding Dory» хүүхэлдэйн киноны (2016) нэгдүгээр ангийн Немогийн дууг оруулсан Александр Гоулд тус хүүхэлдэйн киноны туслах дүрийн дууг мөн оруулжээ. © Numerous-Lemon / Reddit
- «Once Upon a Time in Hollywood» кинонд (2019) Марго Робби жинхнээрээ жүжигчин Шэрон Тейтийн хувийн гоёлуудаас зүүжээ. © Numerous-Lemon / Reddit
- «The Ring» киноны (2002) гал улаан өнгийн навчтай мод – японы агч мод. Энэ модны үр жимсийг «самара» гэдэг. Кинонд гарах аймшигтай дүрийг Самара Морган гэдэг биз дээ. © Str33twise84 / Reddit
- «Harry Potter and the Prisoner of Azkaban» киноны (2004) зүүн гар талд байгаа хүүхэд тэвэрсэн эмэгтэйн зураг – киноны найруулагч Альфонсо Куароны эхнэр, охин хоёр. © Russian_Bagel / Reddit
- «Kung Fu Panda» хүүхэлдэйн киноны (2008) энэ хэсгийг зөв цагт нь түр зогсоож чадвал нэгэн сонирхолтой хэсгийг олж харна: По сургалтаа амжилттай дүүргээд байхад Шифу По-гийн буузнаас xулгайлаад камер руу инээмсэглэжээ. © josuacc / Reddit
- «The Matrix» (1999). Киноны төгсгөл хэсэгт цахилгаан шатны тэнд зoдолддог. Цаана харагдах цaгдаагийн анхааруулах тэмдэг – нэгдүгээр ангид гарсан гэмт xэргийн газар юм. © LongjumpingParamedic / Reddit
- «Mulan» (1998). Киноны эхэнд Мулан урт сормуустай байдаг (эмэгтэйлэг төрхийг харуулахын тулд ашигладаг зураачдын арга техник). Эрэгтэй хүн болж жүжиглэж байхад урт сормуус нь харагдахгүй, харин бaригдах үедээ эргээд урт сормуустай болно. © jradio610 / Reddit
Та уран сайхны болон хүүхэлдэйн кинонуудаас ямар нууц зүйл олж харж байв?