Үнэлгээ – их маргаан дагуулсан арга хэмжээ. Гэхдээ ВВС-ийн баг үүнд өргөн цар хүрээтэй хандахаар шийдэж “21 дүгээр зууны шилдэг 100 цуврал”-ын жагсаалтыг гаргажээ. Тэд Албаниас авахуулаад Уругвай зэрэг 43 улс орнуудын телевизийн 206 мэргэжилтэнд хандсан юм. Оролцогч болгон өөрийн шилдэг 10 бүтээлийг сонгох ёстой. Нийт дүнгээр санал асуулгад 460 цуврал орсон – тэр дундаас чухам алийг нь сонгохоо оролцогч л шийднэ! Манай зууны шилдэг цувралаар шалгарч үлдсэн 20 бүтээлийг танд танилцуулж байна.
20 дугаар байр: “The Thick of It” (2005-2012)
Төрөл: инээдмийн.
19 дүгээр байр: “Lost” (2004-2010)
Төрөл: уран зөгнөлт, детектив, триллер, уянга, адал явдалт.
18 дугаар байр: “Deadwood” (2004-2006)
Төрөл: уянга, гэмт xэрэг, вестерн, түүхэн.
17 дугаар байр: “30 Rock” (2006-2013)
Төрөл: инээдмийн.
16 дугаар байр: “The Crown” (2016-)
Төрөл: уянга, түүхэн, намтарчилсан.
15 дугаар байр: “Chernobyl” (2019)
Төрөл: уянгын, түүхэн.
14 дүгээр байр: “Atlanta” (2016-)
Төрөл: уянгын, инээдмийн, мюзикл.
13 дугаар байр: “Twin Peaks: The Return” (2017)
Төрөл: триллер, детектив, уран зөгнөлт, уянга, гэмт xэрэг.
12 дугаар байр: “Six Feet Under” (2001-2005)
Төрөл: уянгын, инээдмийн.
11 дүгээр байр: “BoJack Horseman” (2014-2020)
Төрөл: хүүхэлдэйн кино, уянгын, инээдмийн.
10 дугаар байр: “Succession” (2018-)
Төрөл: уянгын.
9 дүгээр байр: “The Office” (UK) (2001-2003)
Төрөл: уянгын, инээдмийн.
8 дугаар байр: “The Americans” (2013-2018)
Төрөл: триллер, уянгын, гэмт xэрэг, детектив.
7 дугаар байр: “The Leftovers” (2014-2017)
Төрөл: уран зөгнөлт, уянгын, детектив.
6 дугаар байр: “I May Destroy You” (2020)
Төрөл: уянгын.
5 дугаар байр: “Game of Thrones” (2011-2019)
Төрөл: уран зөгнөлт, уянгын, тyлаант, мелодрам, адал явдалт.
4 дүгээр байр: “Fleabag” (2016-2019)
Төрөл: инээдмийн, уянгын.
3 дугаар байр: “Breaking Bad” (2008-2013)
Төрөл: гэмт xэрэг, уянгын, триллер.
2 дугаар байр: “Mad Men” (2007-2015)
Төрөл: уянгын.
1 дүгээр байр: “The Wire” (2002-2008)
Төрөл: цaгдаагийн драма.
BBC Culture –ийн багийнхан энэхүү үнэлгээг эцсийн бодит үнэлгээ гэж үзэхгүй байгаа бөгөөд үзэгч олон хүсвэл #TVOfTheCentury хэштэг доор өөрийн үнэлгээг ч хийж болохыг эелдгээр санал болгожээ.
Уншигч таны хувьд дээрх жагсаалтаас дуртай киногоо олж харж чадсан уу? Мэргэжилтнүүдийн үнэлгээ үнэнд хэр ойр санагдсан бэ?
ads
2022/03/29 at 19:47
shit shows
Bolo Bolormaa
2022/03/29 at 22:33
Yuweee friends bdgumu