Нэгэн артист хиймэл оюун ухаан ашиглаж Диснейн баатрууд бодит хүн байсан бол ямар харагдах байсан талаар дүрслэн харуулжээ

1

Hidreley Diao хэмээх нэгэн артист өөрийн бүтээлээ хиймэл оюунд түшиглэн хийдгээрээ онцлогтой. “Алдартнууд хүүхэд насандаа ямар төрхтэй байсан бэ?” төслөөрөө алдартай түүний бүтээлүүдээс манай сайт энэ удаад уншигч танд Диснейн дүрүүд бодит хүн байсан бол ямар төрхтэй байх байсан талаар сонирхолтой төслийн үр дүнг хүргэхээр бэлдлээ. Түүнчлэн тус дүрүүдийн төрхийг сэдэвлэн хийсэн хүмүүсийн зургийг ч мөн хавсарган хүргэж байна.

1. “The Little Mermaid” хүүхэлдэйн киноны Ariel-ын дүрийг жүжигчин Alyssa Milano-оос сэдэвлэн хийж байв

© EAST NEWS, © Ron Galella / Ron Galella Collection / Getty Images, © hidreley / Instagram

Сонирхолтой нь жүжигчин Alyssa Milano тус хүүхэлдэйн киноны гол дүрийн ерөнхий загвар болсноо өөрөө ч мэдээгүй байсан гэдэг. Хожим хүүхэлдэйн кино нээлтээ хийсний дараа тэрээр энэ тухай олж мэджээ.

 

2. “Up” хүүхэлдэйн киноны Carl-ын дүрийг жүжигчин Ed Asner-ээс сэдэвлэн хийжээ

© CAP/MFS/Capital Pictures/East News, © Mary Evans/Allstar/Graham Whitby Boot/East News, © hidreley / Instagram

Тэрээр мөн Carl-ын дүрд дуу оруулсан билээ.

 

3. Pocahontas-ын дүрийг жүжигчин Irene Bedard-аас сэдэвлэжээ

© Supplied by Capital Pictures/EAST NEWS, © photoworksmedia / Depositphotos.com, © hidreley / Instagram

Жүжигчин Irene Bedard Pocahontas-ын дүрийн модель болсноос гадна тус дүрд дуу оруулжээ.

 

4. “Cinderella” хүүхэлдэйн киноны хатагтай Tremaine-ын дүрийг жүжигчин Eleanor Audley-аас сэдэвлэжээ

© spatuletail / Shuttershock.com, © The Beverly Hillbillies / CBS Television Network, © hidreley / Instagram

Дисней студийнхэн хатагтай Tremaine-ын дүрд дуу оруулсан жүжигчин Eleanor Audley-тай дүрийг нь ижилхэн байлгах бүх л аргыг хэрэглэж байсан гэдэг.

 

5. “Snow White” хүүхэлдэйн киноны Цасан цагааны дүрийг жүжигчин Marge Champion-оос сэдэвлэн хийжээ

© Image supplied by Capital Pictures/EAST NEWS, © Mary Evans/AF Archive/East News, © hidreley / Instagram

“Snow White and the Seven Dwarfs” хүүхэлдэйн кино хийгдэх үед жүжигчин Marge Champion Дисней студитэй хамтран ажиллаж байжээ. Тухайн үед тус студийн ажилтнууд Цасан цагааны дүрийг илүү бодит болгохын тулд түүний үйл хөдлөлийг дүртэй нийцүүлж өгсөн гэдэг.

 

6. “Sleeping Beauty” хүүхэлдэйн киноны Maleficent-ын дүрийг Maila Nurmi-аас сэдэвлэжээ

© Mary Evans/AF Archive/East News, © The Vampira Show / KABC-TV, © hidreley / Instagram

Maleficent-ын дүрийг хатагтай Tremaine-ын дүрийн нэгэн адил жүжигчин Eleanor Audley-аас сэдэвлэн хийсэн гэж таамагладаг хүмүүс олон байдаг. Гэхдээ Дисней студи тус дүрийг жүжигчин Maila Nurmi-аас санаа авч бүтээсэн ажээ. Түүнийг өөд болсны дараа түүний өдрийн тэмдэглэлээс Дисней студийн Maleficent-ын дүр дээр хамтран ажиллаж байгаа тухай тэмдэглэл олдсон байдаг билээ.

 

7. Aladdin-ын дүрийг жүжигчин Tom Cruise-ээс санаа авсан

© Buena Vista Pictures/Courtesy Everett Collection/Everett Collection/East News, © Paramount/Collection Christophel/East News, © hidreley / Instagram

Тус хүүхэлдэйн киноны ахлах анимейшн зураач нэгэнтээ Aladdin-ын дүрийг жүжигчин Tom Cruise-ээс санаа авсан хэмээн ярьж байжээ.

Тэдний хооронд ижил төстэй зүйлс хэр их байна вэ?

49
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *