Жүжигчнээс найруулагчийн сандалд шилжих – кино салбарт гарах энгийн тохиолдол. Алдартай жүжигчид зөвхөн дурангийн өмнө авьяас чадлаа гайхуулаад зогсохгүй мөн кино бүтээх явцыг хяналтдаа авахаар шийддэг ажээ. Өөрийн ажлыг ийн өөрчилсөн алдартай жүжигчдээс дурдвал: Клинт Иствуд, Бен Аффлек, Бен Стиллер болон Мел Гибсон зэрэг болно. Тэд жүжигчнээс алдартай найруулагчид болж олонд өөрийгөө таниулж чадсан. Тийм ч учраас энэхүү жагсаалтад багтсангүй.
Өнөөдрийн нийтлэлээрээ найруулагчийн үүргийг гүйцэтгэж үзэгчдийн зүгээс сайн үнэлгээ авсан жүжигчдийн уран бүтээлийг танилцуулахаар бэлдлээ. Тэдний туршилт үнэхээр амжилттай болжээ! Үүнийг IMDb-ийн үнэлгээ батална. Эдгээр кинонууд дэлхийн улс орнуудад ямар нэгэн хэмжээгээр өндрөөр үнэлэгдсэн байна.
Жүжигчдийн найруулсан ямар кино үзэгчдийн дунд ихэд алдаршсаныг үзэцгээе.
The Ides of March, 2011
Найруулагч: Жорж Клуни
IMDb: 7.1
Клуни өөрөөс нь гадна жүжигчдийн хүчтэй бүрэлдэхүүнтэй кино юм: Райан Гослинг, Филип Сеймур Хоффман, Жеффри Райт, Эван Рэйчел Вуд, Пол Жаматти болон Мариса Томей.
The Brave, 1997
Найруулагч: Жонни Депп
IMDb: 6.1
Гол дүрд Депп өөрөө мөн Марлон Брандо нар тогложээ.
Before We Go, 2014
Найруулагч: Крис Эванс
IMDb: 6.8
That Thing You Do!, 1996
Найруулагч: Том Хэнкс
IMDb: 6.9
Киноны дүрүүдийг Лив Тайлер, Шарлиз Терон болон Том Хэнкс өөрөө бүтээжээ.
A Quiet Place, 2018
Найруулагч: Жон Красински
IMDb: 7.5
Сүүлийн жилүүдэд гарсан аймшгийн кинонууд дундаас амжилттайд тооцогдох уран бүтээл болсон. Стивен Кинг хүртэл энэ бүтээлийг магтсан байдаг. “The Office” цувралын хөгжилтэй залуу Жим Халперт киноны зохиолыг бичиж, мөн зураг авалтад оролцжээ.
Booksmart, 2019
Найруулагч: Оливия Уайлд.
IMDb: 7.1
The Three Burials of Melquiades Estrada, 2005
Найруулагч: Томми Ли Жонс
IMDb: 7.3
Dead Man Walking, 1995
Найруулагч: Тим Роббинс.
IMDb: 7.5
Роббинс энэ киноны найруулагчаар ажиллаад “Оскар”-т нэр дэвшиж байсан удаатай. “The Shawshank Redemption” киноны гол дүрийн залуугаар нэрд гарсан жүжигчин шoронгийн хoригдлын тухай кино бүтээхэд нэг их гайхаад байх хэрэггүй болов уу. Гол дүрд нь Шон Пенн, Сьюзан Сарандон нар тогложээ.
One-Eyed Jacks, 1961
Найруулагч: Марлон Брандо
IMDb: 7.1
The War Zone, 1998
Найруулагч: Тим Рот
IMDb: 7.3
Кинонд тухайн үедээ төдийлөн алдартай байгаагүй Колин Фарелл, Тильда Суинтон нар тоглож байжээ.
Matilda, 1996
Найруулагч: Дэнни Де Вито
IMDb: 6.9
ДеВито олон кино найруулаагүй ч гэлээ түүний “Duplex” инээдмийн киног (2001) сонирхож үзэхэд цагийн гарз болохгүй. Дүрүүдэд Бен Стиллер, Дрю Бэрримор нар тогложээ.
Wildlife, 2018
Найруулагч: Пол Дано
IMDb: 6.1
Пол Дано кино бүтээгээд зогсохгүй мөн жүжигчин эхнэр Зои Казаны хамтаар зохиолыг нь бичжээ. Гол дүрүүдэд Жейк Жилленхол, Кэри Маллиган нар тоглосон юм.
Trees Lounge, 1996
Найруулагч: Стив Бушеми
IMDb: 7.1
Antwone Fisher, 2002
Найруулагч: Дензел Вашингтон
IMDb: 7.3
“Antwone Fisher” киноны зохиолыг хэн бичсэнийг мэдэх үү? Антуан Фишер!
A Bronx Tale, 1993
Найруулагч: Роберт Де Ниро
IMDb: 7.8
Де Ниро жүжигчний хувьд гэмт xэрэг, триллер киноны дүрээрээ алдартай. Энэ төрөлд өөрийгөө найруулагчийн хувиар хүч сорьсон нь амжилттай болжээ.
Бонус: Man of Tai Chi, 2013
Найруулагч: Киану Ривз
IMDb: 6.0
Тийм ээ, киноны үнэлгээ бусадтай харьцуулахад хавьгүй доогуур, гэхдээ Киану Ривзийг найруулагчийн зүгээс дурдахгүй өнгөрч даанч чадсангүй.